УРТ ЖИМ ХХК нь «Бор-Өндөр» уулын баяжуулах үйлдвэрийн захиалгаар, техникийн шаардлагад нь бүрэн нийцүүлэн, 6 кВ-ын хүчдэлтэй, уул уурхайн зориулалттай ЯКНО төрлийн зөөврийн иж бүрэн хуваарилах байгууламжийн 2 иж бүрдлийг үйлдвэрлэж, амжилттай ханган нийлүүллээ.
Энэхүү тусгай зориулалтын тоноглол нь цахилгаан экскаватор, цахилгаан өрмийн машин зэрэг уул уурхайн хүнд даацын техник, тоног төхөөрөмжийн эрчим хүчний хуваарилалтыг найдвартай, аюулгүй хангах зорилготой юм.
GKG-1250 — зөөврийн иж бүрэн хуваарилах байгууламж (ЯКНО)
Тусгаарлах болон газардуулгын таслуур, гүйдэл ба хүчдэлийн хэмжүүр трансформатор, хэт хүчдлийн хязгаарлагч (аянгын хамгаалалт), олон үзүүлэлтийн тоолуур, дохиоллын төхөөрөмж зэрэг иж бүрэн эд ангиудаар тоноглогдсон.
Ил уурхайн хүнд нөхцөлд найдвартай ажиллах шаардлагыг хангахуйц байдлаар тоноглолын үндсэн эд ангиудыг олон улсад нэр хүнд бүхий үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүнээр иж бүрдүүлж, вакуум таслуур болон микропроцессорт хамгаалалтын системийг тухайн салбартаа тэргүүлэгч үйлдвэрлэгчдээр нийлүүлүүлэн чанар, аюулгүй ажиллагааг баталгаажуулав.
Захиалгат бүтээгдэхүүнийг гэрээнд заасан хугацаанд, уурхайн талбай хүртэл хүргэж, чанарын баталгаат 12 сарын хугацаатайгаар хүлээлгэн өгсөн. Ингэснээр уул уурхайн техник, тоног төхөөрөмжийн эрчим хүчний найдвартай ажиллагаа хангагдаж, үйлдвэрлэлийн тасралтгүй, аюулгүй ажиллагаа хангагдах нөхцөл бүрдэж байна.
УРТ ЖИМ ХХК нь цаашид ч уул уурхай, эрчим хүчний салбарын захиалагч, түнш байгууллагуудынхаа хэрэгцээ шаардлагад нийцсэн тоног төхөөрөмжийг чанартай, хугацаанд нь ханган нийлүүлж, найдвартай хамтын ажиллагааг өргөжүүлэн ажиллах болно.
