Бидний тухай

Танилцуулга

Итгэмжлэгдсэн нийлүүлэгч, 2014 оноос хойш

Уртжим ХХК нь уул уурхай, барилга, эрчим хүчний салбарт цахилгааны материал, бүтээгдэхүүн нийлүүлдэг мэргэжлийн ханган нийлүүлэгч компани юм. Эрчим хүчний салбарт тэргүүлэгч, чанартай бараа бүтээгдэхүүн санал болгож, инженеринг, техникийн дэмжлэг үзүүлдэг.

Харилцагчдын эрэлт хэрэгцээнд тохирсон эрчим хүчний бүх төрлийн бүтээгдэхүүнийг нийлүүлж, угсралт, суурилуулалт, засвар үйлчилгээ, ашиглалт, туршилт тохируулгыг мэргэшсэн хамт олноороо гүйцэтгэдэг.

  • Ажилласан жил12+
  • Нэр төрлийн бүтээгдэхүүн3500+
  • Улсаас шууд нийлүүлэлт3
  • Чанарын баталгаа100%
Бидний түүх

2014-с 2026 он хүртэл замнал

14

2014 — Компанийг үүсгэн байгуулсан

Барилгын засвар үйлчилгээ, цахилгаан хангамж, сэргээгдэх эрчим хүчний бүтээгдэхүүн худалдаа болон угсралт, суурилуулалт чиглэлээр үүсгэн байгуулсан.

18

2018 — Нэрийн дэлгүүр нээсэн

Эрчим хүчний бүх төрлийн цахилгааны материал, бүтээгдэхүүн худалдаа эрхэлж ханган нийлүүлэлт хийж эхэлсэн. Нэрийн дэлгүүрийг "Барилгачин худалдааны төв" дээр нээн ажиллаж байна.

20

2020 — БА-6.3 / БА-6.4 тусгай зөвшөөрөл

Барилга, хот байгуулалтын яамны тусгай зөвшөөрөл БА-6.3 болон БА-6.4 заалтын дагуу барилгын цахилгаан хангамж, холбоо дохиоллын угсралт, суурилуулалт чиглэлээр үйл ажиллагаа явуулж эхэлсэн.

22

2022 — ТЗ-2.1 тусгай зөвшөөрөл

Эрчим хүчний яамны тусгай зөвшөөрөл ТЗ-2.1 заалтын дагуу 0.4–15кВ-ын цахилгаан дамжуулах шугам, дэд станцын угсралт, засвар, туршилт тохируулгын чиглэлээр ажиллаж эхэлсэн.

25

2025 — ТЗ-2.2 өргөтгөл

Эрчим хүчний яамны тусгай зөвшөөрөл ТЗ-2.2 заалтын дагуу 35кВ-ын цахилгаан дамжуулах шугам, дэд станцын угсралт, засвар, туршилт тохируулгын чиглэлээр үйл ажиллагаагаа өргөтгөн ажиллаж байна.

26

2026 — Сэргээгдэх эрчим хүч

Сэргээгдэх эрчим хүчний тоног төхөөрөмж худалдаа, засвар үйлчилгээ чиглэлээр үйл ажиллагааны төрөл нэмэв.

Гүйцэтгэсэн ажил

Ажлын туршлага

Монголын томоохон уул уурхай, үйлдвэрлэлийн байгууллагуудад цахилгаан хангамж, тоног төхөөрөмжийн угсралт, суурилуулалтын ажлыг чанартай, хугацаандаа гүйцэтгэсэн туршлага.

Засаг Чандмань Майнз ХХК

Төсөл: ТРИО хуурай баяжуулах үйлдвэр

Цахилгаан хангамж, тоног төхөөрөмж угсралт, суурилуулалт. Ажлын гүйцэтгэл 100% хүлээлгэн өгсөн, ашиглалтын үеийн туршилт тохируулгын ажлыг 3 сар хариуцан гүйцэтгэсэн.

Monadelphous Mongolia ХХК

Төсөл: Босоо ам #2 Цахилгаан хангамж

Кабелийн тавиур угсралт, кабель таталт, суурилуулалт, холболт. Ажлын гүйцэтгэл 100% хүлээлгэн өгсөн, чанар, туршилт тохируулга бүрэн гүйцэтгэсэн.

БУЯНТ АГРО ХХК

Төсөл: Эрдэст тэжээлийн АГРО ПАРК

Үйлдвэрийн барилга, байгууламжийн цахилгаан хангамж, тоног төхөөрөмжийн угсралт, суурилуулалт.

Шунхлай ХХК

Төсөл: Шатах, тослох материалын агуулах

Дотор цахилгаан хангамж, тоноглол шинэчлэл.

LBH TECHNOLOGY ХХК

Төсөл: МИМО Эрдэст тэжээлийн үйлдвэр

Үйлдвэрийн барилга, байгууламжийн цахилгаан хангамж, тоног төхөөрөмжийн угсралт, суурилуулалт.

DUBB ХХК

Төсөл: Gerlug Vista

2 блокны дотор цахилгаан хангамж.

Манай баг
10+ жил
туршлагатай мэргэжлийн инженер, техникийн ажилтантай
Дэлгүүр, байршил

Бидэнтэй биечлэн уулзаарай

Барилгачин худалдааны төв — Уртжим ХХК-ийн дэлгүүр байрладаг байршил
  • ДэлгүүрУБ хот, БГД 20-р хороо, Сонсголонгийн зам дагуу, Барилгачин худалдааны төв, Б блок, 2-р давхарт 207 тоот
  • ОффисУБ хот, БГД, 17-р хороо, Гэрэлт-Од өргөө оффис, 6 давхар
  • Утас7717-8800
  • И-мэйлinfo@urtjim.mn
Хамтрагч байгууллага

Бидний итгэлтэй хамтрагчид

Khan Altai Resource
LBH
Monadelphous
AIC Achit Ikht LLC
Premium Building Materials
Zasag Chandmani Mines
Premium Concrete
Mimo Minerals of Mongolia
Алтгана Ресурсес ХХК
Макс Групп
TOP OIL Trading LLC
ZM Engineering

Танай төслийг хамт хэрэгжүүлье

Материал нийлүүлэлт, угсралт, суурилуулалт — мэргэжлийн багийн зөвлөгөөг үнэ төлбөргүй авах боломжтой.